Шивээсээ хэрхэн арчилах вэ? (Зөвөлгөө)

      Эх Сурвалж ADink Page

  • Угаа, гэхдээ шалба норгож биш

Шивээсээ угаахдаа усанд хэт удаан байлгаж болохгүйг анхаараарай. Ваннд усанд орохоос илүү шүршүүрт хурдан орох хэрэгтэй. Саунд суух, халуун ваннд хэвтэж болохгүй. Шивээсээ аль болох усанд удаан хүргэхгүй байх хэрэгтэй.

  • Бүү ширүүлээрэй

Шинэхэн шивээсээ маш зөөлөн угаагаарай. Бие үрэгч эсвэл арьс гуужуулагч хэрэглэж болохгүй. Шүршүүрний ус шивээс руу шууд шүршихээс болгоомжил. Шивээсний будагны илүүдэл хэсэг болон хуралдсан бага зэрэг цусыг цэвэрлэж болох ч хэтрүүлж харин болохгүй. Шивээсээ алчуураар арчих эсвэл үрж арчиж болохгүй. Хуурай даавуугаар дарж хатаагаарай. 

1

  •  Хугацаа өг

Олон хүчин зүйлээс хамааран таны шивээс нэгээс гурван долоо хоногийн дотор эдгэнэ. Өнгө давамгайлсан шивээс эдгэх нь удаан байх талтай. Бүрэн эдгэх хүртэл усанд удаан байлгаж болохгүй, наранд ил гаргаж болохгүй, маажиж болохгүй.

  • Шивээс тань амьсгалах хэрэгтэй  

Шивээс хийлгэсний дараа зориулалтын тос түрхвэл сайн, харин хэтрүүлж болохгүй. Тосоо зузаан түрхвэл шивээс тань амьсгалж чадахгүй бөглөрөх учраас тосоо маш нимгэн түрхэх хэрэгтэй. Зузаан нялж түрхсэнээс ойр ойрхон нимгэн түрхэх нь тустай.2

  • Хэтрүүлж болохгүй! 

Шивээс хийлгэсний дараах хоёр, гурав дахь өдрөөс шивээсний тосоо түрхэхээ зогсоох хэрэгтэй. Учир тосны үйлчлэл эхэндээ хурдан эдгээх боловч удаан түрхэх нь шинэ бэхийг урсгах аюултай. Харин оронд нь үнэргүй, цагаан тос хэрэглээрэй. Ихэвчлэн Vaseline  тосыг хэрэглэхийг зөвлөдөг.

  • Арьс хуулрах нь хэвийн 

 Шивээс хийлгэсний дараах өдрүүдэд, магадгүй долоо хоногийн турш арьс тань наранд түлэгдсэн мэт хууларч байвал санаа зоволтгүй бөгөөд энэ нь хэвийн гэсэн үг. Харин хууларсан арьсыг зулгааж, татаж хэрхэвч болохгүй! Загатнаад тухгүй байсан ч оролдож болохгүй. Арьс тань эмзэг байгаа тул урагдаж, гэмтэх аюултай. Арьс тань загтнаад байвал хөнгөн дарж болно.

This slideshow requires JavaScript.

  • Хүнд зүйл өргөж болохгүй

Шивээс хийлгэсний дараах хэдэн өдөр дасгал хөдөлгөөн хийж болохгүй. Дасгал хөдөлгөөн хийснээр арьсанд загтнаа үүсгэх, шивээс хийлгэсэн газар хэр их өртсөнөөс хамаарч эдгэх хугацаа уртсах талтай. 

 

  • Нарнаас болгоомжил

Хэт ягаан туяаны нөлөө нь шивээсэнд маш хортой байдаг. Шивээсний өнгийг бүдэг өнгөнөөс эхэлж хувиргаж, уусгадаг. Хэрвээ та маш нарийн ажилбар бүхий амьд дүрслэл шивүүлсэн бол гэрэл сүүдэр гаргасан бүдэг өнгийг гандуулж, шивээсийг тань хавтгай харагдуулах болно. Нартайд явах болон шарлагын аппаратанд орохдоо шивээсээ далдалж, өндөр хамгаалалттай хэт ягаан туяаны тос хэрэглээрэй. Үүнийг зөвхөн шивээс эдгэх хүртэл биш, цаашид ч хийж заншаарай.

 

  • Хугацаа өг

Олон хүчин зүйлээс хамааран таны шивээс нэгээс хоёр долоо хоногийн дотор эдгэнэ. Өнгө давамгайлсан шивээс эдгэх нь удаан байх талтай. Бүрэн эдгэх хүртэл усанд удаан байлгаж болохгүй, наранд ил гаргаж болохгүй, маажиж болохгүй.